Т.Хүүбаяр нь Өмгөөллийн “Претиум Адвокатс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өдгөө гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна. Тэрээр хууль зүйн салбарт иргэн, захиргааны эрх зүй, банк санхүү, үнэт цаас болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн.
Т.Хүүбаяр нь хуулийн фирмийг үүсгэн байгуулахаас өмнө ажлын гараагаа шүүхийн байгууллагад шүүгчийн туслахаас эхлэн дотоодын тэргүүлэх банк санхүүгийн байгууллагад хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн бакалаврын зэрэг (LL.B), Хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан. Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, үнэт цаасны зах зээлд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээтэй бөгөөд Монгол, Англи, Хятад, Орос хэлтэй.