Error: Contact form not found.
Т.Хүүбаяр нь Өмгөөллийн “Претиум Адвокатс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өдгөө гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна. Тэрээр хууль зүйн салбарт иргэн, захиргааны эрх зүй, банк санхүү, үнэт цаас болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн.
Т.Хүүбаяр нь хуулийн фирмийг үүсгэн байгуулахаас өмнө ажлын гараагаа шүүхийн байгууллагад шүүгчийн туслахаас эхлэн дотоодын тэргүүлэх банк санхүүгийн байгууллагад хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн бакалаврын зэрэг (LL.B), Хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан. Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, үнэт цаасны зах зээлд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээтэй бөгөөд Монгол, Англи, Хятад, Орос хэлтэй.
Э.Цэцэглэн нь Өмгөөллийн “Претиум Адвокатс” ХХК-ийн партнераар ажиллаж байна. Тэрээр компанийн засаглал, оюуны өмч, үнэт цаас болон гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн.
Э.Цэцэглэн нь банк, санхүүгийн байгууллагаас ажлын гараагаа эхлэн, олон улсын франчайз бүхий хэвлэл, мэдээллийн салбарт хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн бакалавр (LL.B)-ын зэрэг хамгаалж, хууль зүйн магистр (LL.M)-ын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, үнэт цаасны зах зээлд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээтэй бөгөөд ахисан түвшний мэргэжлийн англи хэлтэй.
А.Түмэнбаяр нь Өмгөөллийн “Претиум Адвокатс” ХХК-д Aссошэйтээр ажиллаж байна. Тэрээр хууль зүйн салбарт иргэний эрх зүйн, банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн.
А.Түмэнбаяр нь дотоодын тэргүүлэх банк санхүүгийн байгууллагад хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Шихихутуг Их сургуульд Хууль зүйн бакалаврын (LL.B) зэргийг Бизнесийн эрх зүй чиглэлээр хамгаалсан. Мэдээллийн аюулгүй байдлын Олон Улсын ISO27701:2019 стандартын дотоод аудиторын эрхийн гэрчилгээтэй бөгөөд Монгол, Англи хэлтэй.
© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
