Error: Contact form not found.
Э.Цэцэглэн нь 2024 оны 10 сараас Өмгөөллийн “Претиум Адвокатс” ХХК-д Партнераар ажиллаж байна. Тэрээр хууль зүйн салбарт 5 жил ажилласан туршлагатай бөгөөд оюуны өмч, гадаадын хөрөнгө оруулалт, иргэн, захиргааны эрх зүй, банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн.
Э.Цэцэглэн нь банк, санхүүгийн байгууллагаас ажлын гараагаа эхлэн, олон улсын франчайз бүхий хэвлэл, мэдээллийн салбарт хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн бакалавр (LL.B)-ын зэрэг хамгаалж, хууль зүйн магистр (LL.M)-ын зэрэг горилон суралцаж байна. Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн бөгөөд ахисан түвшний англи хэлтэй.
Т.Хүүбаяр нь 2024 онд Өмгөөллийн “Претиум Адвокатс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өдгөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр хууль зүйн салбарт тасралтгүй 10 жил ажилласан туршлагатай бөгөөд иргэн, захиргааны эрх зүй, банк санхүү, компанийн засаглал, үнэт цаас болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн.
Т.Хүүбаяр нь хуулийн фирмийг үүсгэн байгуулахаас өмнө ажлын гараагаа шүүхийн байгууллагад шүүгчийн туслахаас эхлэн дотоодын томоохон банк санхүүгийн байгууллагад хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн бакалаврын зэрэг (LL.B), Хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан. Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн бөгөөд Монгол, Англи, Хятад, Орос хэлтэй.
© 2025 он. Pretium Advocates LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
