Т.Хүүбаяр нь 2024 онд Өмгөөллийн “Претиум Адвокатс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өдгөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр хууль зүйн салбарт тасралтгүй 10 жил ажилласан туршлагатай бөгөөд иргэн, захиргааны эрх зүй, банк санхүү, компанийн засаглал, үнэт цаас болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн.
Т.Хүүбаяр нь хуулийн фирмийг үүсгэн байгуулахаас өмнө ажлын гараагаа шүүхийн байгууллагад шүүгчийн туслахаас эхлэн дотоодын томоохон банк санхүүгийн байгууллагад хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн бакалаврын зэрэг (LL.B), Хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан. Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн бөгөөд Монгол, Англи, Хятад, Орос хэлтэй.